АН: Шатахууны хүрэлцээ, нөөцийн талаар салбарын сайдын баримтлах бодлогын мэдээллийг сонсов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр \2026.03.27\ ээлжит бусаар хуралдлаа. Өнөөдрийн хурлаар Газрын тосны салбарын гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонслоо. Танилцуулга мэдээллийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай нар гишүүдэд өгч асуултад хариуллаа.

Гишүүдийн зүгээс Засгийн газраас дотоод зах зээл дэх шатахууны олдоц, хүрэлцээ, нөөц болон баримтлах бодлогын талаар асуув. Мөн шатахууны үнэ гадаад зах зээлд өсөлт өндөр байгаа энэ үед Засгийн газар зөв бодлого баримтлах ёстой. Татварын бодлогоороо үнийг хэт өсгөхгүй байх тал дээр анхаарч ажиллах.Цаашлаад шатахууны үнэ өсөхөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Буцаад үнэ буурахгүй асуудлууд байсаар ирсэнд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Түүнчлэн аливаа улстөржсөн мэдээлэл гаргахгүй,иргэд олон нийтийг бодит мэдээллээр хангаж ажиллах ёстойг санууллаа

О.Цогтгэрэл: Эрх баригч нам болон бусад намын нийлсэн 80 гишүүн яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ
О.Цогтгэрэл: Эрх баригч нам болон бусад намын нийлсэн 80 гишүүн яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ
 
Ө.Сумъяабаатар дүүрэг дэх төрийн болон төрийн бус өмчийн 42 сургуулийн төгсөх ангийн 3899 сурагчтай цахимаар уулзлаа
Ө.Сумъяабаатар дүүрэг дэх төрийн болон төрийн бус өмчийн 42 сургуулийн төгсөх ангийн 3899 сурагчтай цахимаар уулзлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!