Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 10.00 цагаас ээлжит бусаар хуралдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгтөл чуулган, байнгын хорооны хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдээд хоёр долоо хоногийн хугацаа өнгөрч буй. Харин УИХ-ын дарга Н.Учрал энэхүү шаардлагыг хүлээж авахгүй байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэгвэл өчигдөр АН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэрээ "Н.Учрал өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөхгүй бол бид "огцруулах" арга хэмжээ авна" гэж мэдэгдсэн юм.

Түүнчлэн, өнөөдөр буюу баасан гарагт тус намын бүлэг 10.00 цагаас ээлжит бусаар хуралдаж цаг үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, АҮЭБ-ийн сайдын танилцуулгыг сонсохоор болсон билээ.

Бүлгийн хурлаас гарсан шийдвэр, мэдээллийг бид эргэн танилцуулах болно.

“The Mongolz” хагас шигшээд шалгарахын төлөө “Aurora” багтай тоглоно
“The Mongolz” хагас шигшээд шалгарахын төлөө “Aurora” багтай тоглоно
 
МОНГОЛ ЦЭРГҮҮД дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, дэд байрт шалгарлаа
МОНГОЛ ЦЭРГҮҮД дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, дэд байрт шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.