NBA лигийн удирдах зөвлөл шинэ баг байгуулах асуудлыг дэмжлээ

Огноо
Унших
1 минут 52 секунд

NBA лигийн удирдах зөвлөлийн хурал хуралдаж 30 багийн одоогийн бүтэцдээ өөрчлөлт оруулж, өргөтгөх боломжийг албан ёсоор судалж эхэллээ. Шинэ багийн талаарх асуудлыг удирдах зөвлөлийн олонх нь дэмжиж Лас Вегас болон Сиэтл хотуудад байгуулахыг дэмжсэн байна. NBA сүүлийн жилүүдэд шинэ баг байгуулах боломжийг судалж ирсэн бөгөөд дээрх хоёр хот хамгийн боломжит хувилбар гэдгийг тодорхойлоод байсан.

Харин энэ удаагийн удирдах зөвлөлийн шийдвэр уг ажлыг нэг алхам ойртууллаа. Лас Вегас хот олон жилийн турш NBA-ийн чухал төв болж ирсэн. Жил бүрийн NBA Summer League энд зохион байгуулагддаг бөгөөд сүүлийн жилүүдэд NBA Cup тэмцээний финалын тоглолтууд тус хотод болсон. 1990-ээд оноос эхлэн NBA багтай болох хүсэлтэй байсан энэ хот спортын зах зээл, аялал жуулчлал, санхүүгийн чадамжаараа лигийн хувьд хамгийн сонирхолтой шинэ зах зээлүүдийн нэг болоод байна.

Сиэтл хотын хувьд 1967 онд "Seattle SuperSonics" багийг байгуулж байсан түүхтэй. Тус баг NBA-ын түүхэнд нэр хүндтэй, хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй баг байсан. 1978 онд финалдаж, 1979 онд аваргын цомыг өргөсөн. Гэвч 2007 онд баг зарагдаж Оклахомад ирж бидний мэдэх "Oklahoma City Thunder" баг байгуулагдсан. Сиэтл хот дахин шинэ багтай болох нь сагсан бөмбөг сонирхогчдын хувьд хүлээж байсан сайн мэдээ гэдэг нь лавтай.

10 хоног “хийцгүйрсэн“ УИХ-ын чуулган өнөөдөр хуралдах уу
10 хоног “хийцгүйрсэн“ УИХ-ын чуулган өнөөдөр хуралдах уу
 
Хоёр хуваагдсан ИЗНН ирэх сарын 26-нд ээлжит бус Их хурлаа товлолоо
Хоёр хуваагдсан ИЗНН ирэх сарын 26-нд ээлжит бус Их хурлаа товлолоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!