10 хоног “хийцгүйрсэн“ УИХ-ын чуулган өнөөдөр хуралдах уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 25 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийсэн ч огт хуралдаагүй, нэг ч асуудал шийдээгүй байдалтай 10 хоног өнгөрөөд байна. Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгтөл чуулган, байнгын хорооны хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл тэд аль нэг намын дарга УИХ-ыг удирдах нь зохимжгүй гэж үзээд байгаа.

Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдаан хуралдах эсэх нь ч эргэлзээтэй байна. Өнөөдрийн хуралдаанаар:

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан нарын 3 гишүүн 2025.12.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/

·Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулга

· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлт /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Б.Түвшин: Би ХУД-ийн АН-ын дарга боллоо гээд аймаг, орон нутгаасаа урваж байгаа юм биш
Б.Түвшин: Би ХУД-ийн АН-ын дарга боллоо гээд аймаг, орон нутгаасаа урваж байгаа юм биш
 
Хоёр хуваагдсан ИЗНН ирэх сарын 26-нд ээлжит бус Их хурлаа товлолоо
Хоёр хуваагдсан ИЗНН ирэх сарын 26-нд ээлжит бус Их хурлаа товлолоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!