Ерөнхий сайд маргааш Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг УИХ-д танилцуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийсэн билээ. Үүнтэй зэрэгцэн өчигдөр Засгийн газрын хоёр гишүүн чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгөөд буй юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор маргааш 14 цагт УИХ ээлжит бусаар хуралдана. Хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг танилцуулах юм.

Албан бус байдлаар Боловсролын сайдад Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдад Б.Найдалаа нарын нэр яригдаж буй. Харин ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Нэрс тодорхой болоогүй, Засгийн газарт хамтарч буй намуудтай зөвшилцөнө" гэсэн юм.

“НОМИН Холдинг“ ХХК-ийн “Чингис Аэрлайнс Юнити“ ХХК цоо шинэ ATR-72-600 загварын агаарын хөлгөө угтан авлаа
“НОМИН Холдинг“ ХХК-ийн “Чингис Аэрлайнс Юнити“ ХХК цоо шинэ ATR-72-600 загварын агаарын хөлгөө угтан авлаа
 
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!