"НОМИН Холдинг" ХХК-ийн "Чингис Аэрлайнс Юнити" ХХК шинэ ATR-72-600 загварын агаарын хөлгөө угтан авлаа. Тус компани 70 хүний суудалтай, ATR-72-600 загварын агаарын хөлгөө эх орондоо хүлээн авч, орон нутгийн чиглэлд захиалгат нислэг үйлдэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Чингис Аэрлайнс Юнити ХХК нь 2026 оны хоёрдугаар улирлаас эхлэн Даланзадгад, Ховд, Мөрөн чиглэлүүдэд нислэг үйлдэхээр төлөвлөөд байгаа аж.
Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, олон улсын чиглэлд нислэг үйлдэх, бүс нутгийн зах зээлд өрсөлдөх чадвартай, нэр хүндтэй агаарын тээврийн компани болон хөгжих зорилт тавин ажиллаж байгаа юм. "Чингис Аэрлайнс Юнити" ХХК нь 2025 онд НОМИН Холдинг ХХК-ийн хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!