
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагаас эхэллээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар зарим сайд нар мэдээлэл өгөв.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд эрчим хүчний салбарт үүсээд буй догдлолтой нөхцөл байдлыг 100 хоногийн дотор шийдвэрлэх, шийдэл гаргах чиглэл өгсөн. Гэхдээ энэ асуудал өнөөдөр гэнэт бий болчихсон юм биш. Олон жил ужгирсан. ЭХ-ний салбарын өнөөдрийн нөхцөл байдлыг ганцхан Б.Чойжилсүрэн сайдтай холбох нь учир дутагдалтай хэдий ч үүрэг чиглэл өгсөн" гэлээ.
Тодруулбал, Энэ хугацаанд эрчим хүчний салбартаа "гал унтрааж" чадахгүй бол хариуцлагын асуудал яригдах аж.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!