Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулснаар аврагчдыг хамгийн ойр байршлаас хөдөлгөх боломж бүрдэнэ гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гамшгаас хамгаалах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Онцгой байдпын салбарыг онцгой анхаарна” гэснийхээ дагуу газар дээр нь ажиллалаа. Тэрбээр, Шуурхай удирдлагын төв байгуулж, аврагчдын ажиллах нөхцөлийг сайжруулна хэмээн Ажлын хэсгийн хэд хэдэн хурал дээр хэлж байсныгаа ийнхүү ажил хэрэг болгож, алба хаагчдад Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулах нь онцгой байдлын салбарт ажиллаж байгаа алба хаагчдад ямар чухал болохыг танилцуулж, аврагчдын нэг өдрийн ажлын нөхцөлтэй танилцсан юм.

Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулснаар 105 дугаарт ирсэн дуудлага, камерын хяналт болон бусад эх сурвалжаас ирсэн мэдээллийг нэг дор төвлөрүүлж, гал сөнөөгч, аврагчдыг хамгийн ойр байрлалаас шуурхай хөдөлгөх боломж бүрдэх юм.

Мөн гал түймэр, ослын үед цагдаа, эмнэлэг, замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг байгууллагуудтай мэдээллийг нэг цэгээс зохицуулснаар дуудлагад очих хугацаа богиносож, аврах ажиллагааны үр дүн нэмэгдэнэ.

Өөрөөр хэлбэл, энэ төв нь гамшиг, ослын үед цаг хугацаатай уралддаг аврагчдын ажлыг илүү хурдтай, оновчтой болгох чухал шийдэл болох юм.

Өнөөдөр “Монгол цэргийн өдөр“-ийн барилдаанд Б.Орхонбаяр, Э.Батмагнай нарын 128 бөх зодоглоно
Өнөөдөр “Монгол цэргийн өдөр“-ийн барилдаанд Б.Орхонбаяр, Э.Батмагнай нарын 128 бөх зодоглоно
 
Үе тэнгийнхнээ зодож, бичлэг хийсэн гэх Д.Саямааг бусдыг заналхийлэх, хувь хүний нууцыг задруулсан хэргээр яллагдагчаар татжээ
Үе тэнгийнхнээ зодож, бичлэг хийсэн гэх Д.Саямааг бусдыг заналхийлэх, хувь хүний нууцыг задруулсан хэргээр яллагдагчаар татжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!