"Оюутан цэрэг" хөтөлбөрт бүртгүүлэх хүсэлтийг энэ сарын 1-нээс цахимаар авч эхэлсэн. Бүртгэл гуравдугаар сарын 11-ний 17.00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Хүсэлтийг гар утасны "E-Mongolia" аппликэйшн, www.e-mongolia.mn болон Төрийн үйлчилгээний "Хурдан" төвийн оператораар дамжуулан илгээх боломжтой.
Их, дээд сургуульд суралцагсад "Оюутан цэрэг" хөтөлбөрт бүртгүүлэхэд
- Нийслэл Улаанбаатар хот болон орон нутаг дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын нэгдүгээр дамжааны оюутан байх
- Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх
- 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 хүрэх насных байх
- Эрүүл мэндийн даатгал төлсөн байх шаардлага тавигджээ.
Өмнөх жилүүдэд зөвхөн нийслэл дэх дээд сургуулийн оюутнуудыг цахимаар бүртгэдэг байсан бол энэ удаад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудыг цахимаар бүртгэхээр болсон байна.
Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагчид заавал аймаг, дүүргийнхээ ЗДТГ-ын Цэргийн штабт очиж бүртгүүлнэ.
Share