
“Улсын хэмжээнд 2024 онд хорт хавдрын 8169 шинэ тохиолдол бүртгэгдсэний 4084 нь эмэгтэйчүүд байна. 2024 онд шинээр 521 тохиолдол бүртгэгдсэн нь эмэгтэйчүүдийн нийт хавдрын 12.8 хувийг эзэлж, жилээс жилд нэмэгдэж байна.
Тухайлбал, 2021 онд 312, 2022 онд 318, 2023 онд 425 тохиолдол бүртгэгдсэн. Эрт илрүүлж чадвал бүрэн эмчлэх боломжтой хавдар. Гэтэл 40 орчим хувь нь III, IV шатандаа оношлогддог” гэв. Эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн эхэнд элэг, дараа нь умайн хүзүү, ходоод, хөх, бүдүүн шулуун гэдэс, бусад байрлалынх эзэлж буй юм. Нас баралтын хувьд элэгний хорт хавдар тэргүүлж байгаа бол ходоод, дараа нь умайн хүзүүний хавдар бичигдэж байна. Эл хавдрын эрт үед ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бөгөөд үтрээнээс гарах цагаан юмны өнгө, үнэр өөрчлөгдөж, цусархаг болох, бэлгийн харилцааны дараа болон үзлэгийн үед цус гарах, хожуу үед өвдөлт өгч, ядрах, хоолны дуршил буурах зэрэг ерөнхий шинж илэрдэг аж.
Ташрамд, умайн хүзүүний хавдар нь хүний хөхөнцөр вирусээр үүсгэгддэг бөгөөд вакцинаар сэргийлэх боломжтой. Эл вакциныг эрэгтэй, эмэгтэй хүмүүс бэлгийн харилцаанд орохоосоо өмнө хийлгэхийг эмч нар зөвлөдөг. Мөн 30-аас дээш насны эмэгтэйчүүд гурван жил тутамд умайн хүзүүний эсийн шинжилгээг харьяа өрхийн эмнэлэгтээ өгөхийг сануулав.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!