Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамнаас дараах зөвлөмжийг гаргалаа. Тодруулбал,
1. Үүсээд буй нөхцөл байдлын талаарх суугаа орны мэдээ, мэдээллийг тухай орны албан ёсны хэвлэл, мэдээллийн хэрэгслээс авах.
2. Хувийн аюулгүй байдлаа хангаж, суугаа орны төрийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагаж, мөрдөх.
3. Олон хүн цугларсан газраар зорчихгүй байх.
4. Түр хугацаагаар дээрх орнуудад зорчиж буй иргэд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамтай холбогдож, бүртгэл хийлгэх, тухай бүр зөвлөгөө, мэдээлэл авах.
5. Дээрх орнуудад оршин сууж буй иргэд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамтай тогтмол холбогдож, тухай бүр зөвлөгөө, мэдээлэл авах.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Кувейт, Катар, Бахрейн зэрэг орнууд агаарын хилээ хаасан байгаа аж.
Шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамны 24/7 шуурхай утас болох +965 2522 3235, +965 99097419, kuwait@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдохыг зөвлөлөө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!