Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

PDAC-2026: Монголын үзэсгэлэнгийн талбай нээгдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Эрдэс баялгийн хайгуул, олборлолтын олон улсын чуулга уулзалт “PDAC-2026” -ын үзэсгэлэнгийн хэсэгт Монгол Улсын үзэсгэлэнгийн талбайн нээлт боллоо. Тус үзэсгэлэнгийн талбайд уул уурхайн салбарын тэргүүлэх аж ахуйн нэгжүүд оролцож, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын боломжоо олон улсын оролцогчид, хөрөнгө оруулагчдад танилцуулж байна.

“PDAC-2026” чуулга уулзалтын үзэсгэлэнгийн хэсэгт 1300 гаруй байгууллага, компани оролцож, эрдэс баялаг, хайгуул, тоног төхөөрөмж, технологи, хөрөнгө оруулалтын танилцуулгаа хийж байгаагийн нэг нь манай улс болж байгаа юм.

Монголын үзэсгэлэнгийн талбай нь эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, хэрэгжүүлж буй томоохон төслүүд, хамтын ажиллагааны боломжийг дэлхийн уул уурхайн салбарын төлөөлөгчдөд хүргэх, бизнесийн шинэ харилцаа холбоо тогтоох чухал платформ болон хөгжиж байна.

Цахим сугалааны залиланг шалгуулахаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө холбогдох байгууллагад хандана
Цахим сугалааны залиланг шалгуулахаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө холбогдох байгууллагад хандана
 
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.