Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл, Б.Алтан-Очир, Э.Тэмүүлэн нарт оногдуулсан шүүхийн шийдвэр одоогоор албажаагүй байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдох хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 23-нд хянан хэлэлцэж, нэр бүхий шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах болон торгох ял шийтгэж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж, хэргийн оролцогч нарт гардуулдаг бөгөөд талууд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй.

2026 оны 02 дугаар сарын 24-ний байдлаар хэргийн оролцогч нарт шүүхийн шийдвэрийг бичгэн хэлбэрээр гардуулах ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Улаанбаатарт шөнөдөө цасан шуургатай, өдөртөө -16 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө цасан шуургатай, өдөртөө -16 хэм хүйтэн
 
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!