Найруулагч Б.Тамир, МУГЖ Г.Эрдэнэбилэг нарын хоршил

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Фантастик продакшны жүжигчин, найруулагч Б.Тамирын ээлжит түүхэн төсөл “Тусгаар тогтнол” Бошиг сахигч түүхэн уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Нэрнээсээ л тусгаар тогтнол эх орон бидэнд ямар үнэ цэнээр олдсныг харуулж, түүхийн үнэ цэнийг ойлгуулах энэ төсөлд бас нэгэн шинэ түүх бичигдэж байгаа нь МУГЖ Г.Эрдэнэбилэг, МУСТА Б.Тамир нар анхны ХОРШИЛ юм.

Тодруулбал, Өнөөгийн Монгол улсыг оршин байх их үүрэгт хамгийн чухал нөлөө үзүүлсэн ноёдын дүрийг тэд бүтээж байна. Түүхэн кино, жүжигт дуу хоолой, баатарлаг дүр төрхөө мөнхөлж хадгалж авч яваа жүжигчин Г.Эрдэнэбилэг Эрдэнэдайчин хошой Чин ван Ханддоржийн дүрийг бүтээж байгаа бол бидний мартахаа шахсан эх түүхийг сэрээж, шинэ үеийн залууст таниулж сонирхлыг нь татах хэмжээнд найруулсаар байгаа жүжигчин, найруулагч Б.Тамир Сайн ноён хан Намнансүрэнгийн дүрийг бүтээж байгаа юм.

Харь гүрний эрхшээлд хоёр зуун жил дарлуулж, Монгол гэж улс үгүй ч байж мэдэх аюулаас эдгээр ноёдын уран ухаан, тэсвэр тэвчээр, эр зоригоор өнөөгийн бидний эрхлэн байгаа эх орны Тусгаар тогтнолыг яаж олж авсныг 3 дугаар сарын 6-наас “Тусгаар тогтнол” бошиг сахигч түүхэн уран сайхны киноноос хүлээн авч үзээрэй.

Тэд түүхийг нүдэнд тань харагдуулж, сэтгэлд тань мэдрүүлэх гэж байна.

АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ
АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ
 
Маргааш Улаанбаатарт -8 хэм хүйтэн, үүлшинэ
Маргааш Улаанбаатарт -8 хэм хүйтэн, үүлшинэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!