АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат "Нүүрсний" гэх хэрэгт холбогдож, АТГ-т шалгагдаж байх үедээ "Ээжийгээ БНСУ-д эмчлүүлнэ" гэх үндэслэлээр гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн байдаг.

Тэрбээр 2023 оны аравдугаар сард Монгол Улсын хилээр гарснаас хойш эргэж ирээгүй тухай мэдээлэл цацагдаж, улмаар түүнийг "Гадаад улсад оргон зайлсан" гэх үндэслэлээр эрэн сурвалжилж буй талаар прокурорын байгууллагаас 2025 оны нэгдүгээр сарын 27-нд мэдэгдэж байв. Үүнээс хойш сураггүй байсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ.

Тодруулбал, өнөөдөр МАН-ын сар шинийн золголтод ирж оролцсон нь цахим орчинд тус намын гишүүдийн зурагт үлджээ. Эргэн сануулахад, Ж.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх зүйл ангиар шалгаж эхэлсэн байдаг.

7 настай хүү 2 настай, 6 сартай хоёр дүүгээ галаас аварчээ
7 настай хүү 2 настай, 6 сартай хоёр дүүгээ галаас аварчээ
 
Найруулагч Б.Тамир, МУГЖ Г.Эрдэнэбилэг нарын хоршил
Найруулагч Б.Тамир, МУГЖ Г.Эрдэнэбилэг нарын хоршил
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!