Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын АТГ-д шалгагдаж буй хэргийн талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “ам нээв“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон холбогдох хэд хэдэн албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхлээд буй. Ингэхдээ өнгөрөгч долоо хоногт Н.Энхбатын гэр болон албан өрөөнд нэгжлэг явуулсан бөгөөд шүүхээс түүнд хилийн хориг тавиад байгаа билээ.

Тэгвэл Н.Энхбатын шалгагдаж буй хэргийн талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон нүүрсний сонсголоор БНХАУ-ын компаниудад газар олгосон гэж дуудагдаж байсан н.Нэхийт нар төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдлаар олгосон. Н.Энхбатыг энэ асуудлаар АТГ-аас шалгаж байгаа" гэлээ.

“Смарт Эко Транс” компани болон “Админерал“ компани нэг өдөр байгуулагдсан нь анхаарал татаж байна“
“Смарт Эко Транс” компани болон “Админерал“ компани нэг өдөр байгуулагдсан нь анхаарал татаж байна“
 
Монгол-Оросын хамтын ажиллагааны Комиссын хуралдааныг ирэх жил Монголд зохион байгуулна
Монгол-Оросын хамтын ажиллагааны Комиссын хуралдааныг ирэх жил Монголд зохион байгуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!