“Смарт Эко Транс” компани болон “Админерал“ компани нэг өдөр байгуулагдсан нь анхаарал татаж байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцрохоосоо 4 хоногийн өмнө хууль зөрчиж, улсын хилийн зурваст 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан талаар мэдэгдсэн юм. Үүнээс гадна “Смарт Эко Транс” компани МУ-ын хилийн бүс дэх газрыг хугацаагүйгээр хувьдаа авсан гэх агуулгыг хөндлөө. Тэрбээр "Смарт Эко Транс” компани МУ-ын хилийн бүс дэх газрыг хугацаагүйгээр хувьдаа авсан цаашилбал хувийн компанид улсынхаа хилийг өгсөн асуудал яригдаж байна. Энэ компани нь Хэнтий аймгийн харъяат, Баянмонгол хорооллыг барьсан компанийн захирлынх. “Смарт Эко Транс” компанитай гэрээ байгуулж холбогдох арга хэмжээ авч ажиллахыг даалгасан тогтоолыг тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ЗГ-ын хуралдаанд оруулж батлуулсан. Сонирхолтой нь, “Смарт Эко Транс” компани болон "Админерал" компани нэг өдөр байгуулагдсан. "Хууль зөрчсөн" гэх дүгнэлт гарчхаад байхад тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ асуудлыг буцаахгүйгээо ЗГ-ын хуралдаанаар оруулсан" гэв.

Соёлын дэд сайн асан М.Батбаярын үүсгэн байгуулсан компани хууль зөрчиж олгогдсон 10 байршил дээрх ерөнхий төлөвлөгөөг хийж байгаа гэв
Соёлын дэд сайн асан М.Батбаярын үүсгэн байгуулсан компани хууль зөрчиж олгогдсон 10 байршил дээрх ерөнхий төлөвлөгөөг хийж байгаа гэв
 
Монгол-Оросын хамтын ажиллагааны Комиссын хуралдааныг ирэх жил Монголд зохион байгуулна
Монгол-Оросын хамтын ажиллагааны Комиссын хуралдааныг ирэх жил Монголд зохион байгуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!