Эрчим хүчний салбарт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан UBN сайт өнгөрсөн хугацаанд гацсан том төслүүд болон өнгөрсөн 34 жилд эрх баригчид эрчим хүчний салбарын талаар юу гэж ам гарч байсан тухай нийтлэлүүдийг хүргэсэн.
Тэгвэл Шадар сайд Т.Доржханд цахим хуудаснаа "Ярихгүй, хичээхгүй, зүтгэхгүй бол хөгжихгүй. Харин том төслүүдийг гацаадаг, зогсоодог эх орончдын зарим нь төрийн ордонд байсаар байгаа, бүр үр зулзагатай болж байгаа нь бэрхшээл.
Улс төрийн намууд олон суудал авахын төлөө уралдаж худал эх орончид, попчдыгоо нэр дэвшүүлэхгүй байх гарц бий.
Намдаа яаж ийгээд олон суудал авах нь чухал уу, намдаа цэвэрлэгээ хийж улсын суурь реформоо зоригтой хийх нь чухал уу гэдэг сонголт намуудын удирдлагын өмнө байнга байдаг.
ХҮН нам 2 дахь сонголтыг хийсээр ирсэн, цаашид ч хийнэ. Харин бусад намууд яах эсэхийг асуух л хэрэгтэй" гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Ярихгүй, хичээхгүй, зүтгэхгүй бол хөгжихгүй‼️
— Тогмидын ДОРЖХАНД (@dorjkhand_t) February 2, 2026
Харин том төслүүдийг гацаадаг, зогсоодог эх орончдын зарим нь төрийн ордонд байсаар байгаа, бүр үр зулзагатай болж байгаа нь бэрхшээл.
Улстөрийн намууд олон суудал авахын төлөө уралдаж худал эх орончид, попчдыгоо нэр дэвшүүлэхгүй… https://t.co/FMnYEG1raB
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!