Жил бүр сар шинийн баярыг угтаж буюу мал төллөх цагаар аймаг бүрээс Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга тариаланч, аварга фермерийг тодруулж, мөнгөн аяга, цом, өргөмжлөл зэрэг үнэ бүхий зүйлээр шагнадаг. Энэ оны тухайд,
- Улсын аварга малчнаар 121
- Тэмээ голлон өсгөж байгаа улсын аварга малчнаар 2
- Улсын хошой аварга малчнаар 8
- Улсын аварга саальчнаар 10 иргэнийг
- Улсын аварга фермерээр 10 иргэн, аж ахуйн нэгжийг
- Улсын аварга тариаланч хамт олноор 12 аж ахуйн нэгжийг
- Улсын аварга тариаланчаар 21 иргэнийг тус тус шалгаруулсан.
Тэгвэл ХХААХҮЯ-наас зарласан тендерийн мэдээллээс харахад,
-Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга фермерт олгох мөнгөн аяга – 157 сая 480 мянга
-Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчинд олгох дурсгалын цом – 130 сая 800 мянга
-“Аварга тариаланч”, "Аварга тариаланч хамт олон"-ы цом – 40 сая 260 мянга
-Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга фермер, саальчинд олгох хувин – 37 сая 200 мянга
-“Аварга тариаланч”-ийн мөнгөн аяга – 28 сая 560 мянга
-Аварга тариаланч хамт олны тариан түрүү бүхий мөнгөн аяга- 31 сая 935 мянга
-Өргөмжлөл, цолны үнэмлэх – 24 сая 800 мянган төгрөгийн өртөгтэй байхаар тус тус тооцоолжээ.
Дашрамд, ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэнгийн өгч буй мэдээллээр, энэ жилээс эхлэн олон малтай гэхээс илүү малын чанар болон төлж буй татвар, хураамжийнх нь байдлыг голчилж үзэх юм. Мөн малчин өөрөө зөвшөөрвөл дурсгалын гэр бус өөрт тохирох тоног төхөөрөмжийг авах боломжийг бүрдүүлдэг болох талаар онцолсон.
2025 онд АВАРГУУДЫН шагналд:
-Улсын аварга малчин, хошой аварга малчны дурсгалын цом - 131.7 сая
-Улсын аварга малчин, хошой аварга малчин, фермер, саальчинд олгох гуулин бүслүүртэй модон хувин - 36.9 сая
-Аварга малчинд олгох мөнгөн аяга - 159.6 сая
-Алтадсан тариан түрүү бүхий шармал хээтэй мөнгөн аяга - 34.6 сая
-“Аварга тариаланч, Аварга тариаланч хамт олон”-ы цом - 40.2 сая
-Шагналд дагалдах өргөмжлөл, цолны үнэмлэх - 24.6 сая
-Аварга малчин, улсын хошой аварга малчин, саальчин, фермерт олгох гарын бэлгийн багцад 38.1 сая төгрөгийг зарцуулж байсан аж. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 2025 онд аварга малчин, саальчин, тариаланчдын шагналд 465.7 сая төгрөг зарцуулж байжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!