Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн эхний өдөр буюу 23-нд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид зөвшөөрөгдсөн 15 байгууллага, үйл ажиллагаанд хамааралгүй, зорилго тодорхойгүй 4907 иргэнийг гэр рүү нь буцааж, 3020 иргэнд амны хаалт хэрэглэх талаар сануулсан, эмнэлгийн үйлчилгээ авах шаардлагатай 900 иргэнийг эмнэлэг рүү явуулсан байна.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгийн өгсөн мэдээлллээр нийтлэг илэрч байгаа зөрчил нь иргэд өмнөх QR кодтой хөдөлгөөнд оролцох, мөн шинэчилсэн QR кодоо авсан хэдий ч зориулалтын бусаар хөдөлгөөнд оролцох, хүн тээвэрлэх, онцын шаардлагагүйгээр гэрээсээ гарч бүлэг, бөөгнөрөл үүсгэх зэрэг зөрчил гаргасан байна.