Иргэд “Буцалтгүй зээл олгоно“ гэсэн зарын дагуу холбогдон залилуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Тодруулбал, иргэд олон нийтийн сүлжээ, ялангуяа "фэйсбүүк"-ээр дамжуулж "Зээл олгоно" гэх зар мэдээллийн дагуу холбогдож, “Сертификат буцахгүй зээл” гэх гарчигтай хуурамч бичиг баримтад итгэн, үйлчилгээний хураамж шилжүүлэн залилуулж байна.

Уг сертификат нь сайн нягталж харвал үг үсгийн алдаа, хуулийн нэршил, зүйл анги гэх мэт олон уялдаа холбогдолгүй мэдээллийг агуулсан байгаа аж.

Иймд иргэн та энэ төрлийн хуурамч зар, бичиг баримтад хууртахгүй байх, сэжигтэй мэдээлэл илэрсэн тохиолдолд нэн даруй report хийж, өөрт учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ЭМДС-д учирсан 781 сая төгрөгийн хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ
ЭМДС-д учирсан 781 сая төгрөгийн хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ
 
Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэгдүгээр сард багтаан олгох талаар яг одоо хуралдаж байна
Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэгдүгээр сард багтаан олгох талаар яг одоо хуралдаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!