Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа Н.Лхагвасайханыг томиллоо

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны Б/01 дүгээр тушаалаар хурандаа Н.Лхагвасайханыг Дотоодын цэргийн штабын даргаар томиллоо.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн дарга А.Энх-Эрдэнэ, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, бригадын генерал О.Ганбат, мөн газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй комисс ажлыг өнөөдөр (2026.01.12) хүлээлгэн өглөө.

Дотоодын цэргийн штабын даргаар томилогдсон хурандаа Н.Лхагвасайхан нь Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар ажиллаж байсан юм.

Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ
 
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хандив цуглуулж эхэллээ
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хандив цуглуулж эхэллээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!