
Дотоодын цэргийн байгууллагад 2025 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдын "Тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээ" маргааш буюу (2025.06.13) өдөр болох аж. Тангараг өргөх ёслол Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангиудад зохин байгуулах юм байна.
Цэргийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйл 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн цэргийн жинхэнэ албанд орохдоо:
"Монгол Улсын иргэн Би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая.
Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая.
Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ." гэж цэргийн тангараг өргөнө" хэмээн заасан байдаг.