Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу улс төрийн намууд 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг УДШ-д хүргүүлэх үүрэг хүлээсэн. Тэгвэл хуулийн хугацаанд УДШ-д бүртгэлтэй 37 намаас 29 нь материалаа ирүүлээд буй. Ирүүлсэн өөрчлөлтөд хуулийн зөрчил, алдаа мадаг байгаа эсэхэд УДШ ажиллагаа явуулдаг ба одоогийн байдлаар дөрвөн намын бүртгэл нийт шүүгчдийн хуралдаанаар ороход бэлэн болжээ. УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан ойрын хугацаанд болох төлөвтэй байна.
УДШ удахгүй болох нийт шүүгчдийн хуралдаанаараа дөрвөн намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.