Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Сугалаанд оролцуулж, группт нэмнэ“ гэх нэрийдлээр 6 оронтой нууц үгийг нь авч бусдыг залилах тохиолдол их байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 18 секунд

Сүүлийн үед иргэдийг “Сугалаанд оролцуулна”, “Группт нэмнэ”, “Утасны дугаараа явуулаач” гэх нэрийдлээр 6 оронтой баталгаажуулах кодыг авах оролдлого эрс нэмэгдэж байна. Энэхүү кодыг авснаар залилагчид тухайн хүний Фейсбүүк хаяг руу хууль бус нэвтрэн, танил найз ,нөхөд болон гэр бүлийн хүмүүсээс мөнгө гуйж бусдыг залилж байна.

Мөн тодорхойгүй эх сурвалжаас ирсэн линк, холбоос дээр дарснаар таны Фейсбүүкт нэвтрэх нэр болон нууц үгийг хууль бусаар олж авах эрсдэл үүсдэг бөгөөд үүн дээр нэмэгдээд таны танил, найз нөхдийн Фейсбүүк хаягаас “6 оронтой баталгаажуулах кодыг андуураад явуулчихсан”, “Чиний утсанд ирсэн кодыг найздаа явуулаач” гэх мэт хуурамч мессеж ирж, таны 6 оронтой нууц үгийг авах гэсэн оролдлого нэмэгдэж байгаа тул сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Цахим орчны аюулгүй байдлаа сахиж, хувийн мэдээллээ хамгаалах нь таны хувийн хариуцлага бөгөөд аливаа баталгаажуулах кодыг бусдад өгөхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Улаанбурханы эсрэг вакцины 2 тун халдвараас 97 хувь хамгаална
Улаанбурханы эсрэг вакцины 2 тун халдвараас 97 хувь хамгаална
 
Маргааш Улаанбаатарт -14 хэм хүйтэн. Өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна
Маргааш Улаанбаатарт -14 хэм хүйтэн. Өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.