Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 28 секунд

Энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. 07-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 08-нд нутгийн зарим газраар, 09-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн зарим газраар, 09, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна. Харин энэ Баасан гараг буюу 09-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарах төлөвтэй байна.

НЗДТГ: СТӨ-ний барилгыг хүчитгэх эсвэл нураахыг судалж танилцуулах үүрэг өгсөн. 50 давхар барилга барих асуудал яригдаагүй
НЗДТГ: СТӨ-ний барилгыг хүчитгэх эсвэл нураахыг судалж танилцуулах үүрэг өгсөн. 50 давхар барилга барих асуудал яригдаагүй
 
Маргааш Улаанбаатарт -11 хэм хүйтэн, цэлмэг байна
Маргааш Улаанбаатарт -11 хэм хүйтэн, цэлмэг байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!