Б.Эрдэнэсүхэд холбогдох 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлж, 8-15 жилийн ялтай хэргийг нь шалгаж буй статус дор үлдээсэн гэв

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
8 минут 19 секунд

Хуулийн байгууллагаас НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр О.Нарангарав өнгөрөгч 2025 оны аравдугаар сарын 14-нд хэвлэлд хандан, нөхөр болох Б.Эрдэнэсүхийн хүчирхийлэлд 22 жил амьдарсан гэж мэдээлсэн юм. Эл мэдээлэл цацагдсаны дараагаар түүнийг яллагдагчаар татаж, улмаар цагдан хориод байгаа билээ.

Тодруулбал, Б.Эрдэнэсүхийг Эрүүгийн хуулийн 11.7 буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, 13.12 буюу хууль бусаар мөрдөж мөшгих гэх зүйл ангиар шалгаж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн ч шүүхээс материал дутуу гэх шалтгаанаар буцаасан талаар эх сурвалж мэдээлж байна.

Гэвч хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс "Б.Эрдэнэсүхийг Эрүүгийн хуулийн 12.1 буюу хүчиндэх, 10.1 буюу хүнийг алах зүйл ангиар шалгах ёстой. Энэ асуудлаар холбогдох байгууллагуудад хандахад "Хэргийг нь тусгаарлан шалгаж байгаа гэж байна. Ингээд маш бага зүйл ангитай заалтаар яллагдагчаар татан, хэргийг нь шүүхэд шилжүүлсэнд гомдолтой байна" гэх мэдээллийг өгч байна.

Тодруулбал, шүүхэд шилжүүлж буй тус хоёр зүйл анги нь шалгагдан үлдэж буй хоёр зүйл ангиасаа ялын санкцын хувьд "хөнгөн" байгаа нь харагдаж байгаа юм.

Тодруулбал, шүүхэд шилжихээр болоод буй 11.7, 13.12 дүгээр зүйл ангид зургаан сараас 1 жил хүртэлх хорих ял шийтгэхээр заасан байдаг аж. Харин "шалгагдаж буй" статус дор үлдэж буй 12.1 буюу хүчиндэх, 10.1 буюу хүнийг алах зүйл анги нь 8-15 жил хүртэлх хорих ялын санкцтай байна.

-ШҮҮХЭД ШИЛЖСЭН БА "ҮЛДСЭН" ХЭРГҮҮД ЯЛЫН ЯМАР САНКЦТАЙ ВЭ-

Эрүүгийн хуулийн тус зүйл заалтуудыг дэлгэрэнгүйгээр хүргэвэл:

11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:

1.1.зодсон;

1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан;

1.3.тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.12 дугаар зүйл.Хууль бусаар мөрдөж мөшгих

1.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, хувийн зорилгоор албаны техник хэрэгслийг ашиглан бусдыг мөрдөж мөшгисөн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

2.1.онц харгис хэрцгийгээр;

2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;

2.3.захиалгаар;

2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;

2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;

2.6.хоёр, түүнээс олон хүнийг;

2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;

2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;

2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;

2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;

2.11.бүлэглэж;

2.12.эрүүдэн шүүж;

2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;

2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж;

2.2.бүлэглэж;

2.3.гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж;

2.4.хохирогчийг жирэмсэн болгож;

2.5.хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж;

2.6.хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэж;

2.7.урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн;

2.8.харгис хэрцгий аргаар;

2.10.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон; гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

-О.Нарангаравын өмгөөлөгчдийн зүгээс Б.Эрдэнэсүхийн цагдан хорих хугацааг сунгах хүсэлт гаргана-

Эл нөхцөл байдалтай холбоотойгоор хохирогч О.Нарангаравын өмгөөлөгч нарын зүгээс Б.Эрдэнэсүхийн цагдан хорих хугацааг сунгах хүсэлтээ гаргахаар бэлдэж буй аж. Тодруулбал, Б.Эрдэнэсүх нь 2025 оны 11-р сарын 27-ний өдөр өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр хоригдсон ба 2025 оны 12-р сарын 23-ны өдөр түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 14 хоногоор сунгаж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, түүний цагдан хоригдох хугацаа өнөөдөр дуусч буй тул сунгах хүсэлтээ ийнхүү гаргах аж.

-ЭРГЭН САНУУЛАХАД: Б.Эрдэнэсүхийг АТГ-аас шалгаж байна-

Б.Эрдэнэсүхийг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар бид ӨМНӨ мэдээлсэн. Тодруулбал, АТГ-д нэрээ нууцалсан иргэнээс Б.Эрдэнэсүхэд холбогдох гэмт хэргийн талаар мэдээлэл хүргүүлсэн байдаг. Тухайн мэдээлэлдээ түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, хууль бусаар тендер авч мөнгө угаасан, бусдад хахууль өгсөн гэх агуулгыг илэрхийлсэн аж. Ийнхүү АТГ иргэнээс ирүүлсэн мэдээлэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулаад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн юм.

АТГ-д ирүүлсэн гэмт хэргийн мэдээлэлд НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хамаарал бүхий "Максрояал констракшн" ХХК Сүхбаатар дүүргийн 16-р хорооны өрхийн эмнэлэг барих тендерт оролцож, хууль бусаар шалгарсан гэх агуулгыг дурдсан байдаг.

ӨМНӨХ НИЙТЛЭЛИЙГ ДАРААХ ЛИНКЭЭР УНШИХ БОЛОМЖТОЙ

ЦУВРАЛ 1

ЦУВРАЛ 2

Хамтран амьдрагчаа хөнөөсөн этгээдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Хамтран амьдрагчаа хөнөөсөн этгээдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
 
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто” группт хандана
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто” группт хандана
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!