ЦУВРАЛ 2: Б.Эрдэнэсүхийг 2020 оноос хойш фитнессийн багшийнхаа компаниар дамжуулан төсвөөс улирал бүр 15 сая төгрөгийг “ЗАВШИЖ“ БАЙГАА ГЭЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 33 секунд

Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт нэр холбогдон шалгагдаж буй НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн. Тодруулбал, АТГ-д ирүүлсэн иргэний мэдээллийн дагуу гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэмээн үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй юм.

Эргэн сануулбал, тус иргэний мэдээлэлд Б.Эрдэнэсүхийг хууль бус тендер, хахууль өгөх замаар төсвийн мөнгө завшсан байж болзошгүй гэх агуулгыг дурдсан байдаг. Ингэхдээ Б.Эрдэнэсүх өөрийн санаачилсан Сүхбаатар дүүргийн 16-р хорооны өрхийн эмнэлэг барих ажилд өөрийн хамаарал бүхий "Максрояал констракшн" ХХК-иар оролцож, шалгарсан гэж дурдсан бөгөөд тендерт оролцохоос ялах хүртэлх үйл явц нь хууль бусаар явагдсан гэдгийг мэдээлсэн байдаг.

Тендерийн талаарх өмнөх нийтлэлийг ЭНД ДАРЖ унших боломжтой

Тэгвэл иргэний мэдээлэлд хууль бус тендерээс гадна өөр нэг асуудлыг хөндсөн байсан юм. Энэ бол Б.Эрдэнэсүх ба "Тунамал гарьд" ХХК. "Тунамал гарьд" ХХК нь өмнөх нийтлэлд гарсанчлан Б.Эрдэнэсүхийн фитнессийн багш, түүний ажилтан Г.Мөнхбаярын компани гэжээ.

ЖИЧ: Г.Мөнхбаяр, Б.Эрдэнэсүх нарын хувийн хамаарлаас үл хамааран нэр дурдагдсан "Тунамал гарьд" ХХК-ийн хувь эзэмшил, удирдлагын мэдээллийг нягтлах зорилгоор нээлттэй мэдээллээс харахад, дараах үр дүн харагдаж байв

Тэгвэл эл компани төсвийн хөрөнгө мөнгө, түүнийг ашиглахтай холбоотой ямар асуудалд холбогдов гэдгийг мэдээлэл гаргагч ийн бичжээ. Мэдээлэлд "Тунамал гарьд" ХХК нь Б.Эрдэнэсүхтэй гэрээ байгуулан түүний тойрогтоо хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэвлэх гэрээг байгуулж, төсвөөс 15 сая төгрөгийг авсан боловч ямар ч ажлын тайлан хэвлээгүй. Зүгээр л төсвийн мөнгийг Б.Эрдэнэсүхтэй хувьдаа авч завшдаг. "Тунамал гарьд" ХХК-иар 1 жилд 4 удаа буюу улирал бүр 15 сая төгрөгийг дээрх байдлаар авдаг бөгөөд энэхүү хууль бус үйлдлээ 2020 оноос одоог хүртэл хэрэгжүүлж байна.

ЖИЧ: Зөвхөн компанийн үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой мэдээллийг нягтлах зорилгоор тус компанийн үйл ажиллагааны чиглэлийг харахад, дараах үр дүн харагдаж байсан юм. Харин гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй дурдагдсан мэдээллийг хуулийн байгууллага тогтоох билээ

Түүнчлэн "Тунамал гарьд" ХХК нь Сүхбаатар дүүргийн 17-р хорооны 45 айлын хашаанд мод тарих ажлыг гүйцэтгэх гэрээг БОУАӨЯ-тай байгуулж, 18 сая төгрөгийг улсаас авсан боловч хэдхэн айлд мод тарьсан болж, бусад айлуудын хашаанд мод тарихгүйгээр улсын мөнгийг Б.Эрдэнэсүхтэй хувааж идсэн" гэж иргэний мэдээлэлд бичигджээ.

ЖИЧ: Тэгвэл дээрх мод тарих ажлаас үл хамааран "Тунамал гарьд" ХХК-ийн оролцсон тендерийг Шилэн данснаас хайж үзлээ. Ингэхэд тус компани нь БОУАӨЯ-тай 12 сая 600 мянган төгрөгөөр гэрээлж нэг удаа тендер авсан гэх үр дүн гарч ирэв

Улаанбаатарт -8 хэм хүйтэн, цастай
Улаанбаатарт -8 хэм хүйтэн, цастай
 
АГААРЫН ЧАНАР: Баянхошуу орчим хүхэрлэг хийн агууламж хамгийн өндөр илэрч байна
АГААРЫН ЧАНАР: Баянхошуу орчим хүхэрлэг хийн агууламж хамгийн өндөр илэрч байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!