БНХАУ-ын гялгар уут, хуванцар хайрцаг, гал тогооны хэрэгслийн хэрэглээ нь байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг бол энэ асуудлыг зохицуулах зорилтын хүрээнд хуванцар соруулыг улс даяар хэрэглэхийг хориглохоор төлөвлөж байна.
БНХАУ-д өнгөрсөн онд 46 тэрбум ширхэг буюу 30 мянган тонн хуванцар соруул хэрэглэсэн гэж “iiMedia Research” зөвлөгөөний фирм мэдээлжээ. Хүмүүсийн хэдхэн минутад хэрэглээд хаядаг бяцхан хуванцар соруул задрахдаа 500 жилийн хугацаа зарцуулдаг. Иймээс Хятад улс энэ оны эцсээс нэг удаагийн хуванцар соруулын хэрэглээг хориглохоор болжээ.
Сүүлийн үед цаасан соруул ихэнх үйлчилгээний газруудад түгээмэл харагдах болжээ. Хятад дахь Канадын “Tim Hortons” кофены сүлжээ өнгөрсөн сараас шинэ соруулыг хэрэглээндээ нэвтрүүлсэн бөгөөд энэ сард 60 мянган соруулыг хэрэглэгчдэд тараажээ. “Манай үйлчлүүлэгчдийн гуравны нэг нь цаасан соруул хэрэглэж байгаа. Бидний тооцоогоор ирэх онд 15 сая ийм соруул хэрэглэх төлөвтэй байна” гэж “Tim Hortons”-ын Хятад дахь үйл ажиллагааг хариуцсан төлөөлөгч Хэ Бинь мэдээлжээ.