Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын 5 хүн тутмын 1 нь нийгмийн даатгалын үйлчилгээ авч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Нийгмийн даатгалын салбарын энэ оны онцлох ажлуудаас нэрлэхэд, 2020 оны эхний 11 сарын байдлаар нийгмийн даатгалын санд 1,7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлжээ.

Мөн зарлагын санхүүжилтэд 2,2 их наяд төгрөг зарцуулж, 644,2 мянган хүнд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал олгох үйлчилгээг үзүүлжээ. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын салбараас Монгол Улсын таван хүн тутмын нэгийнх нь санхүүгийн эрсдэлийг хуваалцаж, нийгмийн даатгалын үйлчилгээгээр дэмжсэн байна.

Түүнчлэн хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхэд нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт эдэлж эхэлжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эхийн хүүхдээ асрах хугацаанд шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, бусад эхийн шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс хариуцан төллөө. Хуулийн үйлчлэлд 17140 эх хамрагдаж шимтгэлийн хөнгөлөлтөд 3.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Ус түгээх 667 байранд “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” зурагт хуудас байршуулжээ
Ус түгээх 667 байранд “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” зурагт хуудас байршуулжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.