ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АЯНД НЭГДЭЦГЭЭЕ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖ
Монгол улсад технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн хамгийн түгээмэл хэлбэрүүдийг дараах байдлаар тодорхойлсон байна.
Цахим дээрэлхэлт : Цахим орчинд дарамтлах, айлган сүрдүүлэх
Гүтгэлэг ба үзэн ядсан үг хэллэг цахим орчинд нийтлэх: Аливаа хүний нэр хүндэд халдах зорилгоор худал мэдээлэл тараах, гэр бүл хувийн орон зайд халдсан зураг,алгаварлан гадуурхсан, үзэн ядсан доромжилсон агуулгатай мэдээлэл цацах
Цахим орчинд мөрдөх: Онлайнаар тасралтгүй хянах, дарамтлах
Доксинг ба деднейминг: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олон нийтэд тараах, нийтлэх
Цахим флашинг ба сексторшн: Хүсээгүй нүцгэн, бэлгийн сэдэвтэй зураг, контент илгээх. Насанд хүрээгүй охидыг нүцгэн зургаа явуулахыг шаардаж шантаажлах, дарамтлах зорилгоор хуурамч хаяг нээх
Онлайн грүүминг: Насанд хүрэгчид бэлгийн зорилгоор хүүхдүүдтэй онлайн холбоо тогтоох
Дийпфэкс: Бусдын зураг бичлэгийг өөрчилж түгээх, ялангуяа олон нийтийн зүтгэлтэн, улс төрч, олны танил хүмүүсийг онилох
Хувийн мэдээллээ хамгаалах – нэр, хаяг, утас, санхүүгийн мэдээллээ олон нийтэд бүү хуваалцаарай.
Сэжигтэй холбоос, файлд анхааралтай хандах – танихгүй хүнээс ирсэн линк, файлыг нээхээс зайлсхийх.
Онлайн доромжлол, гүтгэлэгт хариу бүү өгөх – блоклох, report хийх функц ашиглах.
Бусдад туслах, мэдээлэл түгээх – цахим хүчирхийлэлд өртсөн тохиолдолд зөвлөгөө өгөх, холбогдох байгууллагад мэдээлэх.
Цахим орчинд хязгаар тогтоох – хэрэглээний хугацаа, контентэд хяналт тавих, хувийн мэдээллээ хязгаарлах