
Өчигдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Шангри Ла моллд үйл ажиллагаа явуулдаг Өргөө кино театрын IMAX салбар үйл ажиллагаагаа зогсоож байгаа тухайгаа зарласан.
Тэгвэл өнөөдөр тус газарт үйл ажиллагаа явуулдаг дахин нэг байгууллага салбараа хааж байгаагаа мэдэгдлээ. "Chandmani" брэнд тус худалдааны төвд байрлах салбараа зургаадугаар сарын 12-ны өдрөөс хаасан тухайгаа өөрсдийн цахим хуудаснаа нийтэлжээ. Ингэхдээ тэд "Шангри Ла их дэлгүүр дэх манай үндсэн салбар хаагдаж байгаагаа дуулгахад харамсалтай байна. Та манай дараах салбар дэлгүүрүүдээр үйлчлүүлэх болон вэбсайт мөн чат бичин захиалга хийх боломжтой.
- Хүүхдийн 100, Наран моллын урд талд, Гүмүда дэлгүүр
- Яармаг, Хүннү молл их дэлгүүр, 1 давхарт, Ton 618 дэлгүүр
- Мишээл Сити цогцолбор, Little Venice дэлгүүр, 1-р давхар, Урлаач дэлгүүр гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!