"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол төрийн ордонд эхэллээ. Өнөөдрийн сонсголд одоогийн Хотын дарга Б.Пүрэвдагва нарын хотын удирдлагууд ирж оролцож байна. Харин оролцогч нарын дунд хамгийн өндөр хүлээлттэй байсан Хотын дарга асан Х.Нямбаатар оролцсонгүй. Түүний хувьд 2 жил 7 сарын хугацаанд Хотын даргын үүрэгт ажлыг хийсэн билээ. Ингэхдээ сонсголоор хэлэлцэх асуудлын цар хүрээ 2024-2026 он буюу түүнийг Хотын даргаар ажилласан хугацааг хамарч буй юм.
Харин энэ талаар сонсгол даргалагч Ж.Золжаргал "Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй" гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!