Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Усны ослоор нэг хоногт гурван хүн амиа алдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Нийслэлийн нутаг дэвсгэрт Туул голд гурван иргэн осолдож амиа алдсан дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20-р хороонд Туулд голд хүн живсэн дуудлага 14:44 цагт ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 22 настай эрэгтэйг нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.

Мөн Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороонд Туул голд 2 иргэн живсэн дуудлага мэдээллээр Аврах ангийн алба хаагчид гол дагуу эрэн хайж, 4 метрийн усны гүнд 152 удаагийн шумбалт хийн, 20 настай эрэгтэй, 51 настай эрэгтэйг нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.

Гол, усны ойролцоо зорчихдоо бага насны хүүхдийг хараа, хяналттай байлгах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохггүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

SOCIAL POP: С.Баяр “Л.Гантөмөр даргыг маань аймгуудын орж, гарах хаалган дээрээ архиар шахдаг балиар зуршлаа болиорой“ гэв
SOCIAL POP: С.Баяр “Л.Гантөмөр даргыг маань аймгуудын орж, гарах хаалган дээрээ архиар шахдаг балиар зуршлаа болиорой“ гэв
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 27 хэм дулаан. Бороотой
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 27 хэм дулаан. Бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.