Дэд түрүүч Т.Галсанцэрэн, У.Дөлгөөнтамир нар цэрэгт очоод 30, 42 кг жин хасаж чаджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Дэд түрүүч Т.Галсанцэрэн, У.Дөлгөөнтамир нар цэрэгт очоод 30, 42 кг жин хасаж чадсан байна. Тодруулбал, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Т.Галсанцэрэн анх 138 килограмм жинтэй цэргийн албанд ирж байсан бол цагийн хуваарьтай зөв хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөний үр дүнд 42 килограмм жин хаяж, 96 килограмм жинтэй болжээ.

Төн түүнтэй мөр зэрэгцэн алба хааж буй онжав, дэд түрүүч У.Дөлгөөнтамир мөн адил хичээл зүтгэл гаргаж, 30 килограмм жинг амжилттай хасаж чадсан байна.

Онжавуудынхаа энэхүү бахархам амжилт, эерэг өөрчлөлтийг бусад залууст үлгэр жишээ болгон хүргэх санаачилгыг байлдагч Ц.Тамир гаргаж, суртал хүмүүжил, соёл хүмүүжлийн офицер, ахлах дэслэгч Р.Билэг бүрэн дэмжиж, эрүүл мэндийнхээ төлөө бүтээсэн өөрчлөлтийн тухай сонирхолтой контентыг бэлтгэн ирүүснийг "Хуурай замын цэрэг" цахим хуудсанд нийтэлснийг хүргэж байна.

Цэргийн алба хүнийг зөвхөн эх орноо хамгаалах эрдэмд сургаад зогсохгүй, өөрийнхөө сул талыг ялан дийлэх тэвчээрийг суулгадаг билээ.

Сүүлийн 24 цагт Улаанбурханы 14 тохиолдол нэмэгджээ
Сүүлийн 24 цагт Улаанбурханы 14 тохиолдол нэмэгджээ
 
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!