ОЮУТОЛГОЙ ХХК: Баяжмал тээвэрлэлтийн замыг хааснаас болж хуваарьт тээвэрлэлт зогсож, 21 тэрбум төгрөгийн АМНАТ тасалдах эрсдэлтэй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 58 секунд

Цагаан хад орчимд Оюу толгойн зэсийн баяжмалыг экспортод гаргахыг зогсоох зорилго бүхий "Эрс шинэчлэл хөдөлгөөн"-ийхөн зам хаасан нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор Оюу толгой компаниас мэдэгдэл гаргажээ. Ингэхдээ тус мэдэгдэлд "Өнөөдөр буюу 2026 оны 6‑р сарын 17‑ны өглөөний 9 цагаас эхлэн “Эрс Шинэчлэл Хөдөлгөөн”-ий нэр бүхий иргэд Оюу толгойн үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор баяжмал тээвэрлэлтийн замыг хаагаад байна.

Үүний улмаас хуваарьт баяжмал тээвэрлэлт зогсож, экспорт тасалдах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэх эрсдэл үүслээ. Экспорт саатсан нэг долоо хоног тутамд улсын төсөвт ойролцоогоор 35 тэрбум төгрөгийн татварын орлого, тэр дундаа 21 тэрбум төгрөгийн АМНАТ тасалдах эрсдэлтэй байна.

“Оюу толгой” компани нь Монгол Улсын төсвийн татварын орлогын 9 орчим хувийг бүрдүүлж, өдөр бүр 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон айл өрх, үндэсний бизнес эрхлэгчдийг дэмжсээр ирсэн.

“Оюу толгой” компани иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэж, шаардлага тавьсан иргэд, төрийн бус байгууллагуудтай уулзан, тухай бүр хариу өгч, ажил хэрэгч харилцахыг чухалчилж ирсэн.

Гэвч одоогийн нөхцөл байдал нь улсын төсөвт их хэмжээний тасалдал үүсгэж, гадаад орчинд Монгол Улс, Монголын уул уурхайн салбарын нэр хүндийг унагаах уршигтай. Иймд Монгол Улсын нийтлэг эрх ашгийг эрхэмлэн, уурхайн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад саад учруулахгүй байхыг уриалж байна" гэжээ.

БГД-т нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
БГД-т нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
 
Г.Ууганбаяр: Төв талбайн хавтангууд саяхнаас эвдэрч эхэлсэн. Шаардлагатай чулууг захиалсан, ирмэгц нь богино хугацаанд шинэчилж дуусгана
Г.Ууганбаяр: Төв талбайн хавтангууд саяхнаас эвдэрч эхэлсэн. Шаардлагатай чулууг захиалсан, ирмэгц нь богино хугацаанд шинэчилж дуусгана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!