
Монгол, Оросын хилийг хамтран шалгах ажлын хүрээнд Минжийн хилийн хэсэгт инженерийн бүлэгт үүрэг гүйцэтгэж байсан хилчин төөрчээ. Мэдээллийг хүлээж авмагц эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулсан байна. Эрэн хайх ажиллагаанд хил хамгаалах байгууллага, онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцож, төөрсөн алба хаагчийг 48 цагийн дараа эсэн мэнд олсон ажээ.
Тус эрэлд мэргэжлийн өндөр ур чадвар гарган шуурхай ажиллаж, агаараас илрүүлэн аврах ажиллагааг зохион байгуулсан Онцгой байдлын ерөнхий газар болон Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын амжилт сайн сайхныг хүсье.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!