
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн биелэлт, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүн, төлөв байдлын талаарх Ёс зүйн хорооны тайланг сонссон.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Төрийн албаар дүүрэн "Зангиатай архичид" бий болсон. Аймгуудын орох, гарах хаалган дээр ЦЭНХЭР ДУГААРТАЙ машинуудтай нэгнээ үдэж байна гээд архи задалж байгаа нь илт харагддаг. Монгол ёс гэж худлаа яриад, тийм юм байхгүй" гэсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун "Намайг ажил авснаас хойш лав манай аймагт ийм ёс байхгүй болсон. Сум, аймгийн хаалган дээр хэн нэгнийг тосч, үдэх хэрэггүй гэдэг үүрэг өгсөн. Анх суманд давхиад очиход сумын зааг дээр Засаг дарга нь албан хаагчидтайгаа тосоод зогсож байдаг, явахад гаргаж өгнө гэдэг байсныг шууд болиулсан. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нар ч манай аймагт ирэхдээ хилийн зааг дээр угтуулахгүй, үдүүлэхгүй гэдэг проткол хэлж байна лээ. Бид Тамгын газрынхаа үүдэнд тосч аваад, тамгын газар дээрээсээ үдэж өгөөд л явуулж байгаа" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!