СОНСГОЛ: Туулын хурдны зам төслийг “НУЛЬ ГЭМТ ХЭРЭГ“ гэж ярьсан Б.Энхбаяр болон Э.Бат-Амгалан, Ц.Сандаг-Очир нар оролцож, дүгнэлт танилцуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 54 секунд

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2026.06.15/ Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдрийн сонсгол Туулын хурдны зам болон Сэлбэ дэд төв орон сууцжуулалтын төслийн эргэн тойронд өрнөнө. Ингэхдээ сонсголд хэд хэдэн сайдууд болон холбогдох албан тушаалтнууд тус төслүүдтэй холбогдуулан дүгнэлт танилцуулах юм.

Тухайлбал, Туулын хурдны замын төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн оролцож, танилцуулга хийнэ.

Харин Засгийн газрын сайд нараас дараах сайд нар оролцоно. Тодруулбал,

-Б.ЭНХБАЯР-

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр 10:00-10:10 цагийн хооронд оролцож, дүгнэлт танилцуулна. Тодруулбал, тэрбээр өнгөрөгч долоо хоногт байнгын хорооны үеэр Туулын хурдны зам төслийн худалдан авах ажиллагаатай холбоотой ЗГ-ын дүгнэлт гарсан гэж мэдэгдсэн. Ингэхдээ сонсголын ажлын хэсэгт тухайн дүгнэлтийг хүргүүлнэ гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл тэрбээр өнөөдрийн сонсголд "Туулын хурдны зам төслийн хүрээнд хийсэн худалдан авах ажиллагаанд хийсэн дүгнэлт" сэдвээр илтгэл тавина.

-Б.ДЭЛГЭРСАЙХАН-

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 09:40-09:50 цагийн хооронд оролцож, илтгэл тавина. Тэрбээр зам тээврийн бодлого ба нийслэлийн зам тээврийн мега төслүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоо сэдвээр илтгэл тавих юм. Ингэхдээ Туулын хурдны зам, метро, дүүжин тээвэр, тойрог 1 болон 2-р зам, трам, тусгай замын автобус зэрэг төслүүдийн уялдаа холбоог багтааж ярина.

-Ц.САНДАГ-ОЧИР-

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир 09:50-10:00 цагийн хооронд оролцож, илтгэл тавина. Тэрбээр "Туулын хурдны зам төслийн хэрэгжилтийн явцад гарсан зөрчлүүд, авсан арга хэмжээ" сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэнэ.

-Э.БАТ-АМГАЛАН-

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөдрийн сонсголд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалттай холбоотой хоёр сэдвээр илтгэл тавина. Тодруулбал, тэрбээр "Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон нийслэлийн бүтээн байгуулалтын уялдаа холбоо, төслүүдийн хэрэгжилтийг сайжруулах санал дүгнэлт" сэдвээр эхний илтгэлээ тавих бол удаах илтгэлээ "Сэлбэ дэд төв орон сууцжуулах төслийн нийт хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, Сэлбэ хорин минутын хот төслийн төсвийн гүйцэтгэл, холбогдох баримт бичигт хийсэн дүгнэлт" сэдвээр илтгэл тавина.

ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
 
Дэд түрүүч Т.Галсанцэрэн, У.Дөлгөөнтамир нар цэрэгт очоод 30, 42 кг жин хасаж чаджээ
Дэд түрүүч Т.Галсанцэрэн, У.Дөлгөөнтамир нар цэрэгт очоод 30, 42 кг жин хасаж чаджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!