Ховд аймгийн Мянгад сумын нутагт газрын ховор элемент олборлох, боловсруулах чиглэлээр хэрэгжиж буй Халзанбүрэгтэй төслийг эсэргүүцсэн нутгийн иргэдийн хөдөлгөөн хүчтэй өрнөж буй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга С.Бямбацогтын тушаалаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас ажлын хэсэг Ховд аймгийн Халзанбүрэгтэй төсөл дээр ажилласан ба төслийг зогсоох шийдвэр гараад буй.
Тэгвэл энэ талаар АҮЭБ-ын сайд Г.Дамдинням "Монголиан нэйшл рийр ийрт корп ХХК"-н үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг явуулсан. Шалгалтын хүрээнд орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаагүй, хайгуулын үед нөхөн сэргээлтийг бүрэн хийгээгүй, нөхөн сэргээлтийн зардлын бодитоор тооцоогүй, дээж хадгалах агуулах байхгүй, өрөмдлөгөөс үүссэн шламыг тусад нь ялгаж хаядаггүй, газрын хэвлийг ашиглах явцад аюул ослоос урьдчилан сэргийлэх, ослын үр дагаврыг сэргийлэх төлөвлөөгүй зэрэг зөрчил илэрсэн тул Газрын хэвлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7 дахь заалтыг тус тус үндэслэн зөрчил арилах хүртэл хугацаанд үйл ажиллагааг түр зогсоосон болно" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!