Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламж нээлтээ хийж байна. Энэ үеэр ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан "Хуучин цэвэрлэх байгууламжийн хажууд 17.6 га газарт 262.7 сая ам.долларын өртөгтэй хоногт 250.000 м3 хаягдал ус цэвэрлэх хүчин чадалтай шинэ Төв цэвэрлэх байгууламж өнөөдөр нээлтээ хийж байна" гэлээ.