ХЗДХ-ийн дэд сайдаар томилогдсон Д.Мөнх-Эрдэнэ ажлаа хүлээж авлаа

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 10 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 16 дэд сайдын томилгоог баталгаажуулсан билээ. Эл томилгооны нэг нь ХЗДХ-ийн дэд сайдаар томилогдсон Д.Мөнх-Эрдэнэ юм. Тэрбээр ЗГ-ын хуралдааны дараахан үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Түүний хувьд 1981 онд Улаанбаатар хотод төрсөн, эрх зүйч мэргэжилтэй нэгэн бөгөөд саяхныг хүртэл ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан билээ.

ТОВЧ НАМТАР:

1998 онд Нийслэлийн 2 дугаар дунд сургуулийг

2001 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотод “Буххольц” герман хэлний институт,

2002 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Потсдамын Их сургуульд герман хэлний бэлтгэлийг

2005 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн.

2011 онд АНУ-ын Жеоржио их сургуулийн Олон улсын худалдаа, аюулгүй байдлын төвд “Олон улсын экспортын хяналтын бодлого, дэглэм” сэдвээр, БНФУ-ын Цөмийн технологийн институтид “Цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэх нь” сэдвээр мэргэжлийн сургалтад хамрагдсан.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

2004-2007 онд Голомт банкны Хуулийн хэлтэст хуульч,

2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн,

2008-2013, 2014-2016 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт шинжээч, Засгийн газрын референт, газрын дарга,

2016-2018, 2021-2023 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Ахлах зөвлөх,

2023-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын Зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

2025 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдлоо.

Улсад 21 жил ажиллаж буй бөгөөд төрийн албаны Тэргүүн түшмэлийн гутгаар зэрэгтэй.

Б.Цэнгэл: Ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдууллаа
Б.Цэнгэл: Ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдууллаа
 
МАРГААШ: Өдөртөө -8 хэм хүйтэн, цастай
МАРГААШ: Өдөртөө -8 хэм хүйтэн, цастай
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!