ААН-үүдэд хугацаатай үүрэг өгсний үр дүнд бүх суманд шатахуун нийлүүлжээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн даваа гарагт шатахуун импортлогчидтой уулзаж дөрвөн хоногийн дотор шатахуун хангалт, түгээлтийг хэвийн болгох албан даалгавар өгсөн. Ялангуяа орон нутгийн шатахууны хэрэглээг гуравдагч этгээдээр дамжуулахгүйгээр хангахыг үүрэг болгосон юм.

Энэ талаар УИХ-ын чуулганы хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдээхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр сайд Г.Дамдинням "Өчигдрөөс эхлэн бүх суманд шатахуун нийлүүлсэн байна" гэсэн. Мөн шатахууны нөөц хангалттай атал нийлүүлэлт, түгээлт доголдсон асуудалд “Дизель түлшний тухайд бөөний худалдаа руу аж ахуйн нэгжүүд түлхүү анхаарч, жижиглэнгийн худалдаа руу бага анхаарсан нөхцөл байдал үүссэн” гэсэн юм.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар АИ-92 автобензин болон дизель түлшний 10 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд импорт хэвийн байгааг мөн яриандаа онцлов.

Тэрбээр “ОХУ-аас бидэнд амласан ёсоороо шатахуун хангалттай нийлүүлж байна. Импорт эрчимжиж байгаа” гэлээ.

“Эрэл“-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх филиппин үйлчлэгчийн ар гэрийнхэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүсэв
“Эрэл“-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх филиппин үйлчлэгчийн ар гэрийнхэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүсэв
 
Н.Учрал: Х.Баттулга гишүүн хүртэл өнөөдөр чуулгандаа ирсэн байна
Н.Учрал: Х.Баттулга гишүүн хүртэл өнөөдөр чуулгандаа ирсэн байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!