ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх сонсголыг энэ сарын 24-нд зохион байгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Төслийн талаар Д.Цогтбаатар гишүүн танилцуулсан юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар төсөлд тусгажээ. Нэр дэвшигчийн томилгооны сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягийг томилохоор, сонсголын талаар нийтэд мэдээлэх, сонсголын бэлтгэл хангах ажлыг холбогдох хууль, журамд заасны дагуу зохион байгуулахыг Хууль зүйн байнгын хороонд даалгахаар төсөлд тусгасан байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг тодруулга хийж, байр сууриа илэрхийлэн, Д.Цогтбаатар даргаас хариулт авсны дараа “Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны төслийг батлах санал хураалт явууллаа. Өнөөдрийн хуралдаанд оролцсон Байнгын хорооны гишүүдийн олонх 57.1 хувь нь дэмжснээр тус төсөл батлагдав. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Ж.Ганбаатар: Харбины гэрээг буруу байгуулсан бол яаралтай засаж сайжруулахын тулд Түр хороо байгуулж, хянан шалгах ёстой
Ж.Ганбаатар: Харбины гэрээг буруу байгуулсан бол яаралтай засаж сайжруулахын тулд Түр хороо байгуулж, хянан шалгах ёстой
 
АТҮТ: 47 чиглэлд 88 тээврийн хэрэгслээр 2112 зорчигч зорчиж байна
АТҮТ: 47 чиглэлд 88 тээврийн хэрэгслээр 2112 зорчигч зорчиж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!