Баянхонгор аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн Засаг даргаар Эрдэнээгийн Энхбатыг ажиллуулахаар 35 төлөөлөгч 100 хувийн саналаар дэмжсэн байдаг.
Э.Энхбат нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон, 2020-2025 онд аймгийн ИТХ-ын даргаар ажилласан бөгөөд аймгийн Засаг даргаар томилж ажиллуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэрийг уламжлаад байсан юм. Тэгвэл өнөөдөр түүнийг Ерөнхий сайд Г.Занданшатар албан ёсоор батламжилж, батламжийг нь гардуулсан байна.
Эрдэнээгийн Энхбатын товч намтар:
1980 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн
Ам бүл зургаа. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.
Төгссөн сургууль:
Монгол Улсын Их сургуулийг нягтлан бодогч, эдийн засагчаар,
Орхон их сургуулийг Хууль эрх зүйн магистраар,
Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.
Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч
Эрхэлж байсан болон эрхэлж байгаа ажил, албан тушаал:
2001 онд Улаанбаатар хотод “Хоол хүнсний тусламж” олон улсын байгууллагад нягтлан бодогчоор
2002-2007 онд “Мерси кор” олон улсын байгууллагын говийн санаачилга хөтөлбөрийн төлөөлөгчийн хөтөлбөрийн газарт захиргаа санхүүгийн ажилтан
2007-2012 онд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга, Санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч
2012 -2016 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар
2016-2020 онд Чандмань-Баянхонгор ХК-ний гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан
2020 оноос Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Сонгуульт ажил:
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 3 удаа
МАН-ын бага хурлын гишүүн, аймгийн МАН-ын хорооны гишүүн, Тэргүүлэгч, дэд дарга
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!