Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Идэр-Од: Би АНУ-ын 100 хувийн тэтгэлгээр сурсан, сонгууль дөхөөд ээжийг маань харлуулах ПР их байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Хуулийнхан Б.Идэр-Одыг IHC койны хэргээр Австралиас дуудан ирүүлж шалгах  бололтойУИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хүү Б.Идэр-Од нь АНУ-ын Канзасын Их сургуульд Нисэхийн инженерээр 2006-2010 онд суралцахдаа ИНЕГ-ын тэтгэлгээр суралцсан гэх мэдээлэл олон нийтэд ил болсон. Үүнтэй холбоотойгоор Б.Идэр-Од өөрийн албан ёсны цахим хаягаараа дамжуулан тайлбар өглөө.

Тэрбээр "Миний бие 100 хувийн АНУ-н талын сургалтын төлбөрийн тэтгэлэгээр 5 жил нисэхийн инженер мэргэжлээр сурч төгссөн.

Харин нялх байхдаа нисгэгч аавыгаа онгоцны ослоор алдсанаас хойш байгууллагаас нь тэтгэмж авч байгаагүй учраас оюутан байхдаа 5911 долларын дотуур байр, эрүүл мэндийн даатгалын тэтгэмж нисэхээс авсан.

Төгсөөд МИАТ компанид инженерээр 3 жил ажиллаад, ЖДҮ эрхэлж 180 гаруй чанартай ажлын байр бий болгосон билээ.

Сонгууль дөхөөд ээжийн маань эсрэг улс төрийн дайралт, харлуулах ПР их байгааг ойлгож байгаа. Гуйвуулж сэвж байгаа" гэв.

May be an image of blueprint and text

ШУУД: “Хөгжлийн банк“-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал 32 дахь өдрөө үргэлжилж байна
ШУУД: “Хөгжлийн банк“-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал 32 дахь өдрөө үргэлжилж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.