АТҮТ: “Авлига, ашиг сонирхлоос ангид байх нь” сургалтыг зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газрын Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх хэлтэс хамтран “Авлигын гэмт хэргийн тухай ойлголт”, “Авлига, ашиг сонирхлоос ангид байх нь” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтад үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнууд, нэгжийн ахлах мэргэжилтнүүд оролцож, авлигын гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, хууль эрхзүйн зохицуулалт, байгууллагын дотоод эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга зам зэрэг сэдвүүдээр мэдлэг мэдээлэл авсан юм.

Авлигатай тэмцэх газрын сургагч багш нар авлигын эрсдэлийн хүчин зүйлс, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх зарчим, төрийн байгууллагын ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээ болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чухал байдлын талаар бодит жишээ, тоон мэдээлэлтэй хослуулан танилцууллаа.

Энэхүү сургалт нь байгууллагын ажилтнуудын хууль сахих соёлыг бэхжүүлж, ил тод, хариуцлагатай үйл ажиллагааг төлөвшүүлэхэд чиглэсэн ажлын нэг хэсэг юм.

ХАНИАД ШИГ ХАВТГАЙРСАН ТЭМБҮҮ
ХАНИАД ШИГ ХАВТГАЙРСАН ТЭМБҮҮ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!