Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний 231 автобус WIFI сүлжээнд холбогджээ. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай болон Баянхонгор гэсэн 9 аймаг, 231 тээврийн хэрэгсэлд WIFI төхөөрөмж суурилуулсан байна.
Цаашид энэ төрлийн үйлчилгээний тоог нэмэгдүүлж, 19 аймгийн 59 аж ахуйн нэгжийн 627 тээврийн хэрэгсэлд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Ингэснээр иргэд хол замд ая тухтай зорчихоос гадна цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай хүлээн авах боломж бүрдэх талаар Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.