Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Энхбаяр: ХХААХҮЯ цаашид ч Дарханд байх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Н.Учрал УИХ-ын даргаар томилогдсон тул түүний оронд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг шилжүүлэн томилж, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг ХХААХҮ-ийн сайдаар томилохоор МАН-ын бүлэгт танилцуулсан билээ.

Энэ дагуу өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд дээрх саналыг танилцуулж, УИХ-ын гишүүд шинэ сайд нараас асуулт асууж, хариулт авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Ж.Энхбаяр сайд нь ХХААХҮЯ-аа Дарханд л байвал хөгжинө гээд, шинэ сайд нь Улаанбаатар руу нүүлгэнэ гээд. Ийм тоглоомтой байж болох юм уу" гэв. Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд асан Ж.Энхбаяр "Би гаргасан шийдвэрээ зөв гэж боддог. Цаашид ч Дархандаа байх ёстой" гэлээ. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар "Та нар хаашаа нүү гэнэ, тийшээ л нүүнэ шүү дээ" гэлээ.

Д.Цогтбаатар: 1990 оноос хойш улс төрөөс буудаггүй асман лам шиг хэдэн сайдтай боллоо
Д.Цогтбаатар: 1990 оноос хойш улс төрөөс буудаггүй асман лам шиг хэдэн сайдтай боллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.