Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн хурал болж шинэ ерөнхий захирлыг томилжээ. Үндэсний зөвлөлийн 14 хүн хуралдаж 11 хүний саналаар Н.Дэмбэрэлийг дэмжиж ерөнхий захирлаар томилсон байна.
Н.Дэмбэрэл нь хүүхдийн эмч, эдийн засагч мэргэжилтэй.
2006-2008 онд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2012 оноос МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга, 2015 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2018 оноос Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний брэндингийн зөвлөлийн ажлын албаны даргаар ажилласан туршлагатай.
Харин Н.Дэмбэрэлийн араас
- Т.Батзориг
- Р.Гандиймаа
- Э.Дагиймаа
- Ш.Отгон-Өлзий нар сонгон шалгаруулалтад удаалсан байна.